Шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 10:32:53

Дорнод аймгийн ЗДТГ-т төрийн дээд одон медалиар соёрхогдсон  хүмүүсийн шагнал гардуулах ёслол баасан гарагийн 11 цагт боллоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган салбартаа тэргүүлж яваа хүмүүсийг шагнасан билээ. Манай аймгаас төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Аймгийн МХГ-ын Соёлын хяналтын улсын байцаагч Б.Мангалжав, БСГ-ын ахлах мэргэжилтэн С.Наранчимэг, Сэргэлэн сумын БО-ны байцаагч Ч.Батсүх, “Шинэ Канад” ХХК-ын геологич Д.Арслан нарын дөрвөн хүн соёрхогдлоо. Цэрэг армийн хамгийн хүндтэй шагнал болох “Цэргийн гавъяаны Улаан туг”-ийн одонгоор 0275-р ангийн бэлтгэл хурандаа Р.Хүрэлчулуун, ахмад настан О.Өнөрбаян нарын хоёр ахмад хилчин, “Цэргийн гавъяаны одонгоор Д.Гэрэлбаатар, Л.Улаан нарын ахмад хилчин, бэлтгэл офицерууд  шагнууллаа.

Ард иргэдийнхээ амар тайвныг сахин хамгаалдаг Онцгой байдлын газрын аврагч Д.Амарбаатар, Т.Дэлгэр нар “Цэргийн хүндэт медаль” хүртэв. Харин төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн их эмч Б.Батболд, Монгол банкны Дорнод салбарын захирал Х.Алтангэрэл нарын 21 хүн энгэрээ мялаасан бол “Хөдөлмөрийн хүндэт медалиар 18 хүн шагнагдав.

Б.Туяа

Холбоотой мэдээ