“Их гэр” төслийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад амьдарч байгаа монголчуудад эх орондоо орон сууц худалдан авах нөхцөлөөр хангах зорилготой "Их гэр" төсийг танилцуулах уулзалт энэ сарын 9-нд МҮХАҮТ-д болно.
“Их гэр” төслийн талбар (платформ)-ыг нээж, мөнгөн гуйвуулга, мэдээлэл хүргэх, төсөлтэй холбоотой хууль зүйн тайлбар, энэхүү төсөлд барилгын компаниудын хамтран ажиллах талаар танилцуулах юм.
“Их гэр” төслөөс зохион
байгуулах уулзалтыг ГХЯ, ХЗДХЯ, БХБЯ, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд,
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ дэмжин оролцож байна.