Венесуэл хиймэл дагуулуудаа тойрог замд оруулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНКАРАКАС. /TASS/. Венесуэлийн эрх баригчид Хятад улсын дэмжлэгтэйгээр дөрвөн хиймэл дагуулаа 2022 он гэхэд тойрог зам оруулахаар төлөвлөжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яам улсынхаа Сансар судлалын агентлагийн олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Аймес Контрерасын мэдээллээс иш татан уламжилсан байна.
Венесуэлийн Сансар судлалын агентлаг "Симон Боливар" хиймэл дагуулыг орлох "Гуаикайпуро" хэмээх хиймэл дагуулыг 2022 онд хөөргөхөөр төлөвлөжээ. Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр нефтийн салбарын орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Венесуэлийн эрх баригчид тооцоолж байгаа аж.
Венесуэл улс Хятадын дэмжлэгтэйгээр гурван хиймэл дагуулаа тойрог замд оруулжээ. "Симон Боливар" (VENESAT-1) хиймэл дагуулыг 2008 онд, "Миранда"-г (VRSS-1) 2012 онд, "Сукре"-г (VRSS-2) 2017 онд хөөргөсөн байна.