БНАСАУ-д баривчлагдсан Австралийн иргэнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-04 15:38:13

КАНБЕРРА. /CNN/. Өнгөрсөн зургадугаар сард БНАСАУ-д баривчлагдсан Австралийн иргэн суллагдсан талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон пүрэв гарагт мэдээлжээ.


Ерөнхий сайдын мэдээлснээр, Пёньян хот дахь Ким Ир Сений их сургуулийн Солонгосын уран зохиол судлалын ангийн оюутан, 29 настай Алек Сигли БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нисэх буудалд аюулгүй ирсэн ажээ.


А.Сигли одоо БНХАУ дахь Австралийн Элчин сайдын яаманд /ЭСЯ/ байгаа бөгөөд пүрэв гарагийн орой Австралийг зорино. Түүнийг сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь өнгөрсөн сарын сүүлээр мэдээлсэн юм.


Австрали БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хэдий ч тус улсад ЭСЯ-аа байгуулаагүй тул БНАСАУ дахь Шведийн ЭСЯ-ны төлөөлөгчид Австрали улсын нэрийн өмнөөс БНАСАУ-ын эрх баригчидтай хэлэлцээ хийж, А.Сиглиг суллажээ. Шведийн төлөөлөгчдөд гүнээ талархаж буйгаа С.Моррисон илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ