Хонконг дахь Ерөнхий консулыг эгүүлэн татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 18:29:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татав.


Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны 9 дүгээр сард ХБНГУ-д саатуулагдан шалгагдаж байжээ.

Холбоотой мэдээ