Сумын сургууль робот лабораторитой болов

Орон нутагт | Өвөрхангай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 18:15:41

Өвөрхангай аймгийн Уянга сумын Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль Лего робот сургалтын лабораторитой боллоо.

Ерөнхий боловсролын сурагчдад техник технологийн суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилт бүхий Залуу зохион бүтээгчдийн дугуйланг сэргээх санаачилгыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан бөгөөд “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардорж 40 сая төгрөгөөр санхүүжүүлснээр Уянга суманд лего робот сургалтын лабораторийг байгуулсан байна.

Мөн “Робот хөгжил” ТББ-аас Уянга сумын ерөнхий боловсролын сургуулиудын 6 багшийг сургалтад хамруулжээ. Тус лабораторид ухаалаг самбар, компьютер, роботын төхөөрөмж гээд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Лего роботыг угсрахад ихээхэн тэвчээр шаарддаг бөгөөд хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурахаас гадна сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ нь хөгждөг ач холбогдолтой гэнэ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд