Эрдэмтэд хиймэл бөөр бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-01 16:45:55
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Facmedicine/. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд бөөрний өвчнөөр шаналсан олон сая өвчтөнд зориулж хиймэл бөөр бүтээжээ.


Шинжлэх ухааны дэвшлийг ашиглан бүтээсэн хиймэл бөөр нь олон тооны микрочипүүдтэй бөгөөд зүрхний цохилтоор ажиллахаар бүтээгджээ. Энэ нь яг жинхэнэ бөөртэй төстэй байх ба хүний цусан дахь бохирдол болон илүүдэл хортой бодисуудыг шүүх аж.


Энэхүү төслийг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Виллиан Фисселс болон Шуво Рой нар нар олон нийтэд танилцуулжээ.


Хиймэл бөөр нь бөөрний хурц дутагдлаар шаналсан олон сая өвчтөнд итгэл найдвар түрүүлж байгаа юм. Уг хиймэл бөөрийг суулгуулсан хүний бие хүлээж авахгүй байх магадлал тэг хувьтай аж.


Судалгааны багийн ахлагч, доктор Виктор Гурагийн хэлснээр, хиймэл бөөрийг хоёр жилийн дараа худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ