Нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-01 10:53:53

ВАШИНГТОН. /Reuters/. Энэ долоо хоногт болох “ОПЕК”-ийн уулзалтыг угтан ОХУ болон Саудын Араб нефтийн олборлолтоо дахин 6-9 сарын турш бууруулахаар тохиролцсонтой холбогдуулан даваа гарагт нэг торх нефтийн үнэ 1 гаруй хувиар өсжээ.


Brent маркийн нефтийн есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 89 цент буюу 1.4 хувиар өсөж, 66.14 ам.долларт хүрсэн байна. “ОПЕК”, “ОПЕК+ долдугаар сарын 1-2-нд уулзаж, олборлолтыг бууруулах асуудлаар хэлэлцэнэ.


Одоогийн байдлаар дээрх орнууд нефтийн олборлолтоо өдөрт 1.2 сая торхоор бууруулаад байгаа юм. Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, олборлолтыг бууруулах гэрээг дахин сунгаж магадгүй гэжээ. Мөн Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалихын хэлснээр, гэрээг есөн сараар сунгаж магадгүй байгаа ажээ.


“Хэдийгээр уг гэрээг “ОПЕК+”-ийн бусад гишүүнээр батлуулах шаардлагатай боловч нефтийн олборлолтыг дахин бууруулах магадлал өндөр байна” гэж “ANZ” байгууллагын судлаач хэлсэн байна. 

Холбоотой мэдээ