Орхонтуул сумын ЗДТГ ISO олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-01 11:14:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ ISO олон улсын стандартыг төрийн албаны ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Тус сумын ЗДТГ-ын хамт олон ISO олон улсын стандартыг төрийн албаны ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхийн тулд бага гэлтгүй олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал тохижилт, соёлжилт, төрийн албан хаагчдын хувцаслалт, бичиг баримтын жигдрэлт, тамгын газар доторх дүрэм журам гээд нүдэнд шууд тусахаар ажил үйлчилгээнүүдийг маш сайн хэрэгжүүлсэн байна. Орхонтуул сум аймгийн сумдаасаа хамгийн алслагдсан, хамгийн олон малтай гэдгээрээ онцлогтой сум юм.

Холбоотой мэдээ