“Ford” компани 12 мянган ажлын байр цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-28 14:51:21

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford” компани 2020 оны эцэс гэхэд Европ дахь 12 мянга орчим ажлын байраа цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Ford” зардлаа бууруулж, алдагдал хүлээж буй Европын бизнесийнхээ бүтцийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд ирэх оны эцэс гэхэд таван үйлдвэрээ хаахаар төлөвлөж байгаа ажээ. Тэдгээр үйлдвэрийн дунд Уэльс дэх “Bridgend” хөдөлгүүрийн үйлдвэр багтаж байна.


АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford” одоогийн байдлаар Европт 51 мянган хүнийг ажлын байраар хангадаг хэдий ч томоохон зах зээлүүдийн эрэлт суларч, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаатай холбогдуулан дээрх төлөвлөгөөг боловсруулжээ. 

Холбоотой мэдээ