Монголын боксчид “Байкал-50” ОУТ-д хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-26 11:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 26-30-нд болох боксын “Байкал-50” олон улсын тэмцээнд хүч сорино.


Тус тэмцээнд Ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, гавьяат дасгалжуулагч Б.Батсүрэн тэргүүтэй 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид оролцохоор мягмар гарагт хойд хөршийг зорьсон байна.


Монголын багт ДАШТ-ий хүрэл /эмэгтэй/ медальт, Ази тивийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадмын шагналт Ү байр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, Дэлхийн Армийн аварга Б.Чинзориг, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, Ази тивийн аварга /эмэгтэй/ Т.Болортуул тэргүүтэй 18 тамирчин оролцоно.

Холбоотой мэдээ