Тусламжийн багц хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-25 11:36:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвд Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг тусламжийн тоног төхөөрөмжийн багц хандивлаж, тус ЭМТ-үүдийн хувьд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж нэмэгдлээ.

Энэхүү анхан шатны тусламжийн багцад ЭХО-ны бичил аппарат, зүрхний цахилгаан бичлэг хийх болон сахар, даралтын аппарат зэрэг багтах бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх, оношлох боломжийг ийнхүү бүрдүүлж байна.

Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболдын хүү юм. Түүний эмээ Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Янжин нь Дэлгэрцогт сумын харьяат. Тиймээс эмээгийнхээ нутгийг болон аймагтаа хамгийн олон хүн амтай хөдөөгийн сум болох Эрдэнэдалайг ийнхүү онцолсон аж.

Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг тоног төхөөрөмж гардуулах үеэр цаашдаа боловсрол, спорт, эрүүл мэндийн хүрээнд бодлогоор, илүү өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ