Сэтгүүлчдэд сүрьеэ өвчний талаар бодит мэдээлэл хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-31 17:28:39

Германы Засгийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгээр Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд сүрьеэ өвчний талаарх бодит мэдээллийг хүргэх, тэднээр дамжуулж олон нийтийн сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой уулзалт, сургалтыг ирэх сарын 07-нд зохион байгуулна.

Сургалтыг “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэгийн өвчлөлийг бууруулах” төслийн хүрээнд зохион байгуулах юм.

Монгол Улсад сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт ордог нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2015 онд улсын хэмжээнд сүрьеэгийн 4270 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 59 хувь нь Улаанбаатар хотод байна. Сүрьеэгээр хэн ч өвдөх эрсдэлтэй бөгөөд 15-44 насны хөдөлмөрийн насны хүн ам нийт өвчлөлийн 67 хувийг эзэлж байгаа аж.

Монгол Улсад сүрьеэгийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагийн шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, дархлалын тогтолцоо сул байгаагаас, мөн иргэдийн дунд сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл хомс, үүнтэй уялдаатайгаар ялгаварлан гадуурхалт их байдагтай холбоотой аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ