ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 2 сая төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-19 15:00:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 2 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийнхоо буюу Баянхонгор аймгийн Заг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор сумын Дуурсах 3, 5, 6 дугаар багийн ЕБС-ийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавх, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор тус болзлыг тавьжээ.
ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээ зөвхөн бүрэн оноо авсан суралцагчаас гадна 750-799 оноо авбал 1 сая төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 800 мянган төгрөгөөр шагнахаар болсон байна.
2018-2019 оны хичээлийн жилд Баянхонгор аймагт Ерөнхий боловсролын сургуулийг 1000 гаруй сурагч төгсөж, ЭЕШ өгч байгаа аж.
Холбоотой мэдээ