Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-19 13:34:00

КАРАКАС. /TASS/. Венесуэл улс Олон улсын улаан загалмайн хорооноос 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авсан тухай Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Карлос Альварадо Venezolana de Television” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“ОУУЗХ-ноос олгосон хүмүүнлэгийн тусламжийн нийт хэмжээ 48 тонн, Орос болон Хятадаас нийлүүлсэн эм болон мэс заслын материалуудыг оролцуулвал 569 тонн болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Өнгөрсөн 4 дүгээр сарын 10-нд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр тохиролцсоны дагуу ОУУЗХ-ны эхний онгоц Венесуэлийн нийслэл хотод 4 дүгээр сарын 16-нд ирсэн байна. Орос улс өмнө нь эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий 7.5 тонн тусламжийг Венесуэлд хүргэжээ.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляц, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Засгийн газар болон сөрөг хүчнийнхний хооронд үүссэн сөргөлдөөн ихээхэн хурцадсан нь энэ жил нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. 

Холбоотой мэдээ