Киргиз улсад онцгой байдлын 11 алба хаагч сургалтад хамрагдаж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-06-19 11:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотноо болж буй “Уулын аврах ажиллагаа”-ны дадлага сургуульд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцож байна.



Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа юм.


Киргиз улсын үндэсний аврагч бэлтгэдэг сургалтын төв болж буй тус сургалт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ