ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-19 11:34:24

КИЕВ. /Ukrinform/.  Минскийн гэрээний хэрэгжилтэд ахиц дэвшил гарсан тохиолдолд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боломжтой гэж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


Украины Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тус улсын нөхцөл байдлыг хэлэлцсэн гэж Меркель мэдээлсэн байна. Хоёр орны удирдагчид мөн Донбассын мөргөлдөөнд анхаарлаа хандуулжээ.


Украины байдал болон Крымийн эргэн тойронд үүссэн асуудалтай холбоотойгоор ОХУ-Өрнөдийн орнуудын  харилцаа муудсан билээ.


Холбоотой мэдээ