Сумын ЗДТГ-ын техник хэрэгслийг шинэчлэхэд 119,8 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-18 00:01:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвөөс энэ онд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төрийн үйлчилгээг хэвийн явуулах боломжоор хангахад зарцуулахаар төлөвлөсөн юм.

Энэ арга хэмжээний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын компьютер, техник хэрэгслийг шинэчлэхэд 119,8 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн орон нутгийн төсвөөс Могод сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажлын их засварын санхүүжилтэд 230,8 сая төгрөг олгоод байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ