Суданыг зорих дайчдын шалгаруулалт маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-31 11:17:50

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл маргааш өндөрлөх юм байна.

Сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор авахаар зарласан юм. Суданыг зорих дайчид дараах шаардлагыг хангах учиртай. Албандаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, 18-30 настай эрэгтэй, биеийн өндөр 165 см ба түүнээс дээш байх, эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй, англи хэлний дунд шатны мэдлэгтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зан суртахууны хувьд доголдолгүй, ар гэрийн зүгээс үүрэг гүйцэтгэхэд асуудалгүй байх гэсэн шалгуурыг хангах ёстой юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ