“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-17 13:32:01

АНКАРА. /TASS/. Оросын С-400 зенитийн пуужингийн системийг худалдан авах асуудлаар АНУ-ын шаардлагыг манай улс хүлээн авахгүй хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна.


Түүнчлэн Сирийн Идлиб дэх Туркийн ажиглалтын цэгүүдийн нэгт цохилт өгсөн явдалд тэрбээр тайлбар өгчээ. “Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм манай цэргүүд рүү халдах нь байж болшгүй зүйл юм. Тэд Идлибийн асуудлаарх Оростой байгуулсан санамж бичгийг зөрчиж байна. Бид Орос болон Ирантай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүчийг зогсоох ёстой. Башар Асадын дэглэм манай цэргүүд рүү халдаж байгаа үед бид дуугүй хараад сууж чадахгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.  


Идлиб дэх Туркийн Зэвсэгт хүчний 9 дугаартай ажиглалтын цэг мин харвагчийн цохилтод өртсөн тухай өмнө нь мэдээлжээ. Сүүлийн 3 хоногийн хугацаанд Идлиб дэх Туркийн ажиглалтын цэг халдлагад өртөж буй хоёр дахь удаагийн тохиолдол энэ болсон байна.  

Холбоотой мэдээ