Бүдүүн шулуун гэдэсний дурангийн хагалгаанд 20 гаруй хүн ороод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-17 14:28:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн намар аймгийн төсвөөс 40 сая төгрөгийн үнэ бүхий бүдүүн, шулуун гэдэсний дурангийн хагалгаа хийх HAL-RAR аппарат авч өгсөн байна. Энэ дагуу Мэс заслын тасаг эмчээ бэлдэж, бүдүүн шулуун гэдэсний дурангийн хагалгаануудыг хийж байгаа аж. Одоогоор 20 гаруй хүн тус хагалгаанд ороод байна.

Өвчтөнд зовиур шаналгаа багатай, гарч болох цаашдын хүндрэлгүй шахам орчин үеийн дэвшилтэт технологийг бид нэвтрүүлээд ажиллаж байна. Гэхдээ энэ хагалгааг хийхэд хошуу гээд багаж хэрэгтэй болдог. Нэг хошуу 800 мянган төгрөг, утас нь 25 мянган төгрөгийн үнэтэй гэхээр нэг хүнд хагалгаа хийхэд дорж хаяж 900 мянган төгрөгийн зардал хэрэгтэй болж байгаа. Гэвч бид өвчтөнөөс 700 мянган төгрөгийн төлбөр авч бүдүүн, шулуун гэдэсний дурангийн хагалгааг хийж байна. Үлдсэн 200 мянган төгрөгийг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод санхүүжилтаар нөхөж байгаа. Ингэснээр бид алдагдалтай ажиллаж байна. Ямартай ч хүмүүс дурангийн хагалгааны талаар мэдэж, түрүүчээсээ энэ төрлийн хагалгаанд ороод явж байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг хэллээ.

Холбоотой мэдээ