Улсын зөвлөлгөөнд оролцох батламжаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Чойбалсан хотноо энэ сарын 14-15 ны өдрүүдэд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох аймгийн зөвлөлгөөн” БСШУ-ны харьяа улсын тэргүүний үндэсний лаборатори “Хан-Уул” цогцолбор сургуульд болж өнгөрчээ. Гуравдугаар шатны энэхүү зөвлөлгөөнд бүс бүсээс шалгарсан хичээл болон илтгэлээ тавьж хэлэлцуүүлснээс шилдэг багш нар улсын зөвлөлгөөнд оролцох эрхээ авлаа.
Бага болон суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа сайн хичээл, шилдэг илтгэл шалгаруулах энэ удаагийн зөвлөлгөөнд Баяндун, Дашбалбар, 1,5, Хан-Уулын бүсээс шалгарсан багш нар өөр өөрсдийн судлагдахууны багаараа оролцжээ.
Бүс бүсээс шалгарсан судлагдахууны багууд шилдэг сайн хичээлээ зааж, хэлэлцүүлснээс Бага боловсролын салбараас Дорнод аймгийн 2-р сургуулийн Иргэний боловсролын үйл ажиллагааны бага заасан багш Б.Энхтайван
Хан-Уул цогцолбор сургуулийн Математикийн судлагдахууны баг заасан багш Д.Энхжаргал,
Мөн сургуулийн Хүн-орчин судлагдахууны баг заасан багш Ч.Сувдаа,
Улсын тэргүүний 5-р сургуулийн Монгол хэл судлагдахууны баг заасан багш А.Мядагмаа Суурь боловсролоос 12-р сургуулийн Нийгмийн ухааны судлагдахууны баг заасан багш Г.Бадамханд,
Хан-Уул цогцолбор сургуулийн Байгалийн ухааны судлагдахууны баг заасан багш Ц.Хоролжав,
Хан-Уул цогцолбор сургуулийн Сургалтыг дэмжих үйл ажиллагааны судлагдахууны баг заасан багш Г.Даваазул,
Чойбалсан сумын ЕБС-ийн Дизайн технологийн судлагдахууны баг заасан багш Б.Мөнхсайхан нар шалгарч, улсад оролцох батламжаа гардан авлаа.
Энэ үеэр мөн “Сайн туршлага,илтгэл шалгаруулах “ үйл ажиллагаанд 5 илтгэл хэлэлцүүлснээс Гурванзагал сумын ЕБС-ын бага ангийн багш Д.Алтансувдын тавьсан “Зохион найруулан бичих чадварыг хөгжүүлэх нь” илтгэл шалгарч, дараагийн шатанд оролцох эрхтэй болсон аж.
Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын хамт олон өнгөрсөн онд амжилт бүтээлээр дүүрэн байсан бөгөөд Монгол Улсын зөвлөх зэрэг хүртсэн Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн сургалтын албаны дарга Ч.Цогзолмаа, 12-р сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл нарт зэргийн үнэмлэхийг ёслол төгөлдөр гардуулан өглөө.
БСГ-аас эмхэтгэн гаргасан шинэ номынхоо дээжийг шилдэг багш нарт бэлэглэсэн аж.
Б.Туяа