Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-15 10:59:42

ЖЕНЕВ. /Reuters/. Оманы буланд нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудад халдсан хэргийн хариуцлагыг хэн хүлээхийг тогтоох бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уриалсан байна.


А.Гутерреш Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, уг халдлагуудыг зэмлэн буруушааж буйгаа илэрхийлээд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мөрдөн шалгах баг бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ хэмээн найдаж байна хэмээн хэлжээ. 


АНУ уг халдлагуудад Иран улсыг буруутгаж байгаагаа пүрэв гарагт мэдэгдсэн бол Ираны эрх баригчид уг мэдээллийг үгүйсгэсэн юм. 

Холбоотой мэдээ