Сайхан-Овоо суманд 4.3 баллын хүчтэй газар хөдөлжээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-14 21:15:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 4.3 баллын хүчтэй гэзэр хөдлөлт болжээ.

Тус сумын төвөөс зүүн хойш 31 орчим км-т байрлах Галт хайрхан багийн "Баруун-Энгэр” хэмээх газарт хөдөлсөн газар хөдлөлтийн чичиргээг иргэд мэдэрсэн аж.

Аймгийн ОБГ-аас газар хөдлөлтийн байршлыг тодруулахад төв цэг нь  өргөргийн 450 72I , уртрагийн 1040 04I  -т болжээ.

Тус аймгийн ОБГ-ын шуурхай 7059-101 утаснаас лавлахад ямар нэг хохирол байхгүй байна.  

Холбоотой мэдээ