Гуравдугаар сарын 31-нд болох үйл явдал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-31 09:04:32

09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордон Их танхимд чуулж буй Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ.

09.00 цагт Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад зориулсан сургалт нийслэлийн иргэний танхимд болно.

09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн хурлын танхимд болно.

10.00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс өөрийн байрандаа УИХ-д Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлээ өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

11.00 цагт: "Ирвэс хамгаалах сан", "АСК" , "Ногоон сэтгүүлч" байгууллагаас Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байрлах АСЕМ-ын мэдээллийн АСЕМ-ын зочдыг хүлээн авах нисэх буудлын өргөтгөл, тохижилтын талаар “Чингис хаан” нисэх буудлын захирал Б.Бадрал, ИНЕГ-ын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр, Аюулгүй байдлын газрын ерөнхий менежер Ж.Батхүү нар мэдээлэл өгнө.

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно.

12.55 цагт Ерөнхий боловсролын тусгай сургуульд ажиллаж буй “Туслах багш”-ийн мэргэжил дээшлүүлэх сургалт Баянзүрх дүүргийн 55-р сургууль дээр болно.

14.00 цагт Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж хууль бусаар барилга барьж байгаа асуудлаар төрийн бус байгууллагууд мэдээлэл хийнэ.

12.00 цагт "218.1" хөдөлгөөнөөс МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран төгрөгийн ханш буюу Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтын биелэлтийн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ