Хоёр улсын харилцааны хэтийн төлөвийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 10:28:22

БИШКЕК. /КАБАР/. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өнгөрсөн пүрэв гарагт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улсуудын төрийн тэргүүн нар зөвлөлийн хуралдаанд оролцохоор Киргиз улсад хүрэлцэн ирсэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзжээ.

Талууд хоёр улсын харилцааны хөгжлийн өнөөгийн байдал хийгээд хэтийн төлөвийг хэлэлцжээ. Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь Казахстаны Төрийн тэргүүнд баяр хүргэж, цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсжээ. Түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгчийг албан ёсны айлчлалаар дахин Киргиз улсад хүрэлцэн ирэхийг урьжээ. 

Шинээр сонгогдсон төрийн тэргүүний хувиар гадаад улсад анхныхаа айлчлалыг хийж байгаадаа баяртай байгаагаа Ж.Токаев илэрхийлэхийн сацуу Киргиз улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхэд дээд зэргийн хүчин чармайлт тавихаа цохон тэмдэглэжээ.


ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнгөрсөн пүрэв гарагт Киргиз улсад хүрэлцэн ирсэн Исламын Бүгд Найрамд Иран улсын Ерөнхийлөгч Хасан Руханиг «Манас» олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев угтан авжээ.


ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан улсаас тус улсын Ерөнхий сайд  Имран Хан өчигдөр Киргиз улсыг зорин иржээ. Түүнийг Киргизийн Ерөнхий сайд Замирбек Аскаров угтан авсан байна. Айчлалын хүрээнд Имран Хан Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзах юм. 


Киргиз улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авч, талууд хоёр талын уулзалт хийжээ.

Сооронбай Жээнбеков ОХУ-ын Ерөнхийлөгчид Оросын өдрийн мэндийг дэвшүүлэхийн сацуу төрийн тэргүүн нарын уулзалт бүр улс орон хоорондын харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхэд тус болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Бишкек хот дахь ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарны зөвлөлийн хуралдаан нь олон улсын чухал үйл явдал болохыг В.Путин уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ.


Киргиз улсад хүрэлцэн сирсэн Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког «Манас» олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев угтан авсан байна.

Холбоотой мэдээ