Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 25 хувьд нь хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-14 10:33:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн 25.0 хувьд нь хэвийн, 64.5 хувь нь дунд зэрэг, 10.5 хувь нь муу үнэлгээтэй гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Төгрөг, Есөнбулаг, Бигэр сумын нийт нутаг, Тонхил, Бугат, Баян-Уул сумын зарим нутгаар хэвийн, Хөхморьт, Шарга, Жаргалан, Дарив, Эрдэнэ, Цээл, Чандмань, Халиун сумын нийт нутаг, Баян-Уул, Алтай, Цогт, Тоорой тосгоны ихэнх нутагт дунд зэрэг, Тайшир сумын нийт нутаг, Дэлгэр сумын ихэнх нутагт муу үнэлгээтэй гарсан байна.

Иймээс тус аймгийн УЦУОШТ-өөс ургамлын ургалтын байдлыг сайжруулах зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж байгаа ажээ.


Холбоотой мэдээ