Израил ХАМАС-ын цэргийн хуаранд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-13 15:41:34

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израил улсын сөнөөгч нисэх онгоцууд хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний Газын зурвас дахь цэргийн хуарангийн “газар доорх байгууламжид” цохилт өгсөн байна. Уг цохилтыг Израилын нутаг дэвсгэр рүү пуужин харвасны хариуд өгсөн гэж тус улсын Батлан хамгаалах армийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Лхагва гарагийн орой Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр рүү хоёр пуужин харвасан. Үүний хариуд Израилын Агаар цэргийн хүчний нисэх онгоцууд Газын зурвасын өмнөд хэсэг дэх ХАМАС хөдөлгөөний террорист халдлага үйлдэх зорилгоор ашигладаг газар доорх байгууламжид цохилт өглөө. Арми Израилын иргэдэд хор хөнөөл учруулах аливаа оролдлогыг эсэргүүцэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх бөгөөд Газын зурваст болсон аливаа үйл явдлын хариуцлагыг ХАМАС хөдөлгөөн хүлээх ёстой гэж үзэж байна” хэмээн  тус улсын цэргийнхний гаргасан мэдэгдэлд дурджээ.


Энэ сард анхных нь болж байгаа харилцан цохилт өгөх үеэр хүний амь эрсэдсэн талаар мэдээлээгүй байна.


Холбоотой мэдээ