Солонгост ажиллахаар 211 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-30 17:18:16

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтээ өгч бүртгүүлсэн иргэд 4 сарын 8-аас эхлэн солонгос хэлний шалгалтыг өгнө.

Улсын хэмжээнд Солонгос явж ажиллах хүсэлтэй иргэдийн тоо буурсан хэмээн үзэж байгаа боловч Өвөрхангай аймгийн хувьд бүртгүүлэх иргэдийн тоо маш их байснаас Хөдөлмөрийн хэлтэс ажлын ачааллаа даахгүйд хүрч байсан юм. Тиймээс анх ирсэн 66 гэх квот тоог хоёр удаа нэмснээр нийт 211 иргэн бүртгүүлжээ.

18-39 насны эдгээр иргэд эрүүл мэндийн үзлэг болоод солонгос хэлний төвшин тогтоох шалгалтандаа тэнцвэл БНСУ-д гэрээгээр 3 жил ажиллана. Тус улсад ажиллахаар бүртгүүлэх иргэдэд тодорхой шалгуур заасан байдаг ба 1973 оны найм­дугаар сарын 26-наас 1995 оны наймдугаар 25-нд төрсөн иргэн байх, шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын  ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч бай­гаагүй зэрэг шаардлагад нийцсэн байх ёстой аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ