“Huawei” шинэ зөөврийн компьютерын танилцуулгаа цуцалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-06-13 12:38:23

БЭЭЖИН. /AP/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани АНУ-ын худалдааны хар жагсаалтад багтсанаас хойш бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг анх удаа цуцалсан байна.


Huawei” компани шинэ зөөврийн компьютероо энэ долоо хоногийн эхээр танилцуулахаар төлөвлөж байсан хэдий ч компанийн төлөөлөгч Ричард Югийн “CNBC” сувагт мэдээлснээр, компьютерыг нийлүүлэх боломжгүй болсон ажээ. Мөн тэрбээр “WeChat” хавсралтаар дамжуулан харамсаж буйгаа илэрхийлээд, энэ асуудал худалдааны жагсаалтад хэр удаан багтахаас шалтгаална хэмээн мэдэгджээ.


АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэмээн үзсэнтэй холбоотойгоор тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан юм. Ингэснээр АНУ-д бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр “Huawei” компани руу технологийн худалдаа, шилжүүлэг хийх боломжгүй болсон байна.


Гэм буруутай үйлдэл огт хийгээгүй хэмээн мэдэгдэж байгаа “Huawei” компанийн хувьд аюулгүй байдалд аюул учруулна гэх мэдээлэл “үндэслэлгүй” гэж мэдэгдсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ