Яао Мин Азийн Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-06-12 10:00:34

Бээжин /МОНЦАМЭ/. “Азийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ий оноолтын сугалаа сугалах ёслол Энэтхэгийн Банглор хотод боллоо.

Энэ үеэр мөн Азийн Сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудыг сонгох их хурал болсон бөгөөд Хятадын Сагсан бөмбөгийн од Яао Мин Азийн Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Яао Мин 2002-2011 онд АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны /NBA/ Хьюстон Рокетс багт тоглож байсан юм. 

Сонирхуулахад, 2002 онд Хятадын Сагсан бөмбөгийн менежментийн төвийн захирал Шинь Ланчөн тус албан тушаалд томилогдсоноос хойш 17 жилийн хугацаанд Ли Юаньвэй, Шинь Ланчөн зэрэг хүмүүс тус холбоог залгамжлан удирдаж байжээ.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ