Хүүхдийн хүнд хөдөлмөрийг устгах олон улсын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 12-ныг
дэлхий нийтээр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг
уламжлалтай.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг
устгах олон улсын өдрийг манай улс 2002
оноос эхлэн тэмдэглэж байна. Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн утсгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд
анхааран ажиллаж байна. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг
дээшлүүлж ядуурлыг бууруулбал дагаад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурна гэж үзэж
байгаа юм.
Аль ч улс оронд, ямар ч хүүхдүүд сайн дураар хөдөлмөр
эрхлэдэггүй бөгөөд хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг.
Хүүхдийг хөдөлмөрөөс чөлөөлөх нэгэн арга бол тоглоом, наадамд хандуулах явдал
юм. 2012 онд хөдөлмөр эрхлэлтийн талаар хийсэн судалгаагаар шинээр ажилд орсон
иргэдийн 1500-аад нь буюу 18.4 хувь нь 14-20 насны хүүхэд залуус байжээ.
Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь сургуульд
сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр
ажиллах, мөн хугацаанд хүнд хүчир, биеийн хүч их шаардсан, хүүхдийн сэтгэл
санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хэлдэг
байна.