НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-13 12:24:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүүхдийн сан, БСШУСЯ, Шим тэжээл, хоол тэжээл судлалын төвийн захирал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш  зэрэг бүрэлдэхүүнтэй баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Энэхүү ажлын бүрэлдэхүүн “Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих орчинг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх” төслийн танилцуулга хийх гол зорилготой гэлээ. Төслийн хүрээнд тус аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм. 

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч "Хүүхдэд ээлтэй орон нутаг" 2017-2021 онд таван жилийн хугацаат хөтөлбөрийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхжуулах ажлуудыг түлхүү явуулсан бөгөөд дээрх төсөл мөн л "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ажээ.


Холбоотой мэдээ