Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-11 23:08:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Говь-Алтай аймгийн Алтай хотноо болж байна.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг боловсруулахад орон нутгийн саналыг тусгах, үр дүнг нэгтгэн орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн иргэд, аймаг, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийж буй ажээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нар нээж үг хэлсэн юм. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн оролцож буйгаас гадна тус аймгийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, иргэд, ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдаж байна.

Холбоотой мэдээ