ӨНӨӨДӨР: Хүмүүнлэг үйлсийг манлайлагчдыг алдаршуулна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-06-11 07:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Антибиотикийн зохистой хэрэглээ" үндэсний семинар болно: Утас: 99061974

10.00 цагт ЗТХЯ-ны гадна талбайд Таван толгой-Гашуунсухайтад нүүрс тээвэрлэх чингэлэгтэй тээврийн хэрэгслийг танилцуулна. Утас: 80272867

10.00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Утас: 86863998

11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд иргэд “Зурагттай жагсаал” зохион байгуулна.

11.00 цагт СТӨ-нд Нийслэлийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Р.Нямхүү шүүх, хуулийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.00 цагт БНКазУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99410560

14.00 цагт “Шангри-Ла" зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг зохион байгуулах хороо хуралдана. Утас: 91915340, 99047423, 99519677

15.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "байгаль орчны эрхийн хэрэгжилт: Стратегийн өмгөөлөл" хэлэлцүүлэг болно. Утас: 99262329

Төрийн ордонд

09.00 цагт “Г” танхимд С. Зоригийг амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.00 цагт МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар мэдээлнэ.

11.00 цагт “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгаас унаж, хүнд гэмтсэн иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Азийн ардын урлагийн их наадам”-ын зохион байгуулагч нар тус наадмын талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ