Сирийн дүрвэгсдийн асуудлыг Женевт хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-30 12:37:55

ЖЕНЕВ. /TASS/. Швейцарийн Женев хотод өндөр түвшинд зохион байгуулах бага хуралд оролцогсод зургаан жил үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас орон гэрээ орхисон Сирийн дүрвэгсдийн асуудлыг шийдэх арга замыг хэлэлцэнэ. Уг бага хурлын гол зорилгуудын нэг нь Сирийн дүрвэгсдийг хөрш орнуудад түр хоргодох газруудад тараан суурьшуулах боломжийг хэлэлцэх юм.

Дээрх форумд дэлхийн 92 орны, олон улсын зургаан, төрийн бус 24 байгууллагын, мөн НҮБ-ын 14 агентлагийн төлөөлөгчид оролцоно. НҮБ Сирийн дүрвэгсдийн асуудалд чухал ач холбогдол өгч байгааг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уг бага хуралд оролцож байгаа явдал харуулж байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мэдээлснээр, Женевийн бага хурал бол хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа сиричүүдэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой 2016 оны гол үйл явдлуудын нэг юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ