Төрийн албаны зөвлөл Баянхонгорт ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-06-13 15:39:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 12-13-ны өдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн эхний өдөр Баянхонгор аймгийн захиргааны байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр аймгийн төрийн албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг сурталчлах сургалтыг хийж байгаа аж.
Сургалтад аймгийн төвийн болон ойрын гурван сумын төрийн байгууллагын 200 орчим төрийн албан хаагч танхимаар, 17 сумын 200 гаруй төрийн албан хаагч онлайнаар нийт 400 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байна.
Холбоотой мэдээ