Гал унтраах техникийн олон төрөлт спортын төвийн бүсийн аваргыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдөр Арвайхээр хотод боллоо.
Тэмцээнд
төвийн бүсийн “Од” клубын 8 баг буюу Төв,
Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 73 багийн
тамирчид оролцож, довтолгооны шат,
саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн спортын дөрвөн
төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, Төв, Дундговь аймгийн баг тамирчид удаах байрт шалгарлаа.
Уг тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг Олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой аж.