Монгол, Вьетнам хооронд шууд нислэг үйлдэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-06 15:45:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нарын төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.06.06/ хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэхэд тээврийн харилцааны асуудал хамгийн гол бэрхшээл болж байгаад талууд санал нэгдэж, эрх зүйн талаасаа бүрэн нээлттэй байгаа агаарын тээврийн шууд нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Тээврийн харилцааг хөгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг бүрэн биелүүлж,  давуулах боломжтойг онцолж байв.


УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга  А.Сүхбат Төв аймаг  Хао Бинь мужийн хамтран ажиллах боломжийн талаарх саналаа танилцууллаа. Тухайлбал, ямааны арьсыг боловсруулж, байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй цаасны үйлдвэр хамтран байгуулах талаар саналаа танилцуулсан юм.

Холбоотой мэдээ