Ноолуурын үнэ 85-88 мянган төгрөгт хэлбэлзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-06 09:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхий эдийн “Эмээлт” зах дээр өчигдрийн байдлаар нэг кг ноолуур 85.000-88.000 төгрөгийн үнэтэй байна.

Адууны шир ширхэг нь 10.000, цагаан адууны шир 50.000, тэмээний шир 20.000, үхрийн шир 5000, сарлагийн шир 10.000, ямааны арьс 25.000, борлонгийн арьс 5.000 төгрөгийн үнэтэй байна. Хонины нэхийг 500 төгрөгөөр авч, өлөнг 1500 төгрөгөөр өгч байна. Бусад түүхий эдийн үнийг мэдээлбэл:

  • Сарлагийн хөөвөр 15.000-17.000,
  • Тэмээний ноос кг нь 3500,
  • Хонины ноос кг нь 500,
  • Адууны дэл кг 5000,
  • Адууны сүүл ширхэг нь 10.000 төгрөг, кг- нь16.000 төгрөгийн үнэтэй байна.

Хүчит шонхор” захад ямааны мах 37.5, адууны мах 36.7, үхрийн мах 23.0, хонины мах 19.7 хувиар, харин үхрийн цул махны үнэ 21.0 хувиар тус тус өссөн байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.9 хувиар буурч бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. Өнгөрсөн тавдугаар сарын 31-ны байдлаар үхрийн мах кг нь 11.850 төгрөг, харин цул мах нь 14.283 төгрөг,  хонины мах /ястай/ дунджаар 10.422 төгрөг, адууны  мах 9188 төгрөг, ямааны мах 8800 төгрөгийн үнэтэй байв.

Холбоотой мэдээ