Явган хүний зам шинээр барих газрыг чөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн явган хүний зам шинээр барих газрыг чөлөөлөх тухай Баянхонгор сумын Засаг даргын захирамж гарч, ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна.
Татварын албаны уулзвараас Модерн ресторан хүртэлх засмал замын хоёр талаар 1.5 метрийн өргөнтэй явган хүний зам шинээр барих ба тус байршилд үйл ажиллагаа явуулдаг ААН, албан байгууллагуудад захирамжийг хүргүүлжээ. Захирамжийн дагуу явган хүний зам барих талбайг 10 дугаар цэцэрлэг, "Эх бүрдэн" уурын зуух, "Монос" эмийн сан, Татварын алба, Гоёл дэлгүүр зэрэг байгууллага зам чөлөөлж байна.
Тухайн хэсгүүдэд явган хүний зам барьснаар иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, автомашины замаар тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэж явдаг байдлыг халах юм.
