Виктор Санжиевич Лобановыг Алтан гадас одонгоор шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон Монголын газрын тосны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Алтан гадас одонг зүүж өгсөн юм. Виктор Санжиевич Лобанов газрын тосны салбарт 37 жил ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арвин туршлагатай бөгөөд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн 1997 оноос хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.