Сэрүүхэн байгаагаас хүнсний ногооны тариалалт удааширчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-04 16:59:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд хүнсний ногооны тариалалт талдаа орж байна. Нийтдээ 166 га талбайд хүнсний ногоо тариалахаар төлөвлөж, 78,4 га талбайд үр суулгажээ.

          -Манай сум энэ жил 10 га талбайд хүнсний ногоо тариална. Одоогоор 2,5 га талбайд тариалалт хийлээ. Өнгөрсөн сарын сүүлчээр шөнөдөө сэрүүхэн хонож, уулаараа цас унаж байснаас хүнсний ногооны тариалалт удааширсан. Удахгүй тариалалт дуусна. Харин төмс 35 га талбайд тариалж бүрэн тариалалт дууссан гэж Хангал сумын Засаг даргын орлогч Ж.Батдорж ярилаа.

Аймгийн хэмжээгээр 282,2 га талбайд төмсний үр суулгаж, тариалалт 78,3 хувь байна. Баяннуур, Орхон, Рашаант, Хангал суманд төмс тариалах ажил дуусчээ.

Холбоотой мэдээ