60 гаруй иргэн төрийн дээд одон медалиар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:10:50

Гурван сарын 28 Хөвсгөлчүүдийн хувьд шагналын хур буусан сайхан өдөр байлаа. Эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэнд залуу насаа зориулж салбар бүрт ажиллаж явсан 60 гаруй иргэд Монгол Улсын ерөнхийлөгчийн 2016 оны 3-р сарын 16-ны өдрийн 19-р зарлигаар төрийн дээд одон медаль хүртэж, шагналаа гардаж авлаа.

Шагналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Засаг даргын орлогч М.Очирхуяг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч П.Отгон-Очир нар гардуулан өгч баяр хүргэлээ. Энэ үеэр төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медалиудаар нийт 60 гаруй иргэд шагнууллаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ