Өгийнуур суманд 105 мянган мод тарих төсөл хэрэгжиж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-03 17:07:04

Архангай /МОНЦАМЭ/. Цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилгоор Өгийнуур сумын “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайд Солонгосын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгээс 75 мянган мод үржүүлэх, 30 мянган ширхэг чацаргана 3 жилийн хугацаатай тарьж ургуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд 25 иргэнийг ажлын байраар хангаад байна.

Солонгос Улсын рареrless буюу е-баримтын цаасны хэрэглээг багасгах, хэмнэлтийн үр дүнгээс гарсан төсвөөс нийт 400 сая воны хөрөнгөөр төслийг санхүүжүүлжээ.

Төслийн нээлтийг 5-р сарын 22-нд хийж, санамж бичигт Өгийнуур сумын Засаг дарга Б.Базаррагчаа, "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын төлөөлөгчийн газрын дарга, Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгийн дарга нар гарын үсэг зурж гэрээ байгууллаа.

Холбоотой мэдээ