Аргентины шигшээ багийн тоглогч Оросын баг руу орж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-03 15:22:21

МОСКВА. /АиФ/. Санкт Петербургийн “Зенит” баг Аргентины шигшээ баг болон Португалын “Спортинг” багийн хамгаалагч Маркос Акуньяг багтаа оруулах талаар тохиролцоонд хүрэхийг дахин оролдож байна.


Тоглогчийг шилжүүлэх асуудлаар талууд өнгөрсөн өвөл яриа хэлэлцээ хийсэн хэдий ч үнэ хөлсний асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. “Зенит” баг 16 сая еврог санал болгосон хэдий ч “Спортинг” баг тоглогчоо шууд 20 сая еврогоор худалдахад бэлэн байсан аж.


“Зенит” баг Акуньяг авахыг дахин оролдож байгаа хэдий ч тавьсан саналаа өөрчлөөгүй гэнэ. Өдгөө 27 настай тамирчин Маркос Акунья өнгөрсөн улирал 45 удаа тоглолтод оролцохдоо нэг удаа гоол оруулж, 9 удаа оновчтой дамжуулалт хийсэн байна. Португалын багт тэрбээр 2017 оны зунаас эхлэн тоглож байгаа юм. 

Холбоотой мэдээ