"Бэлэн бай" сургалт зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-03 14:26:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооны ажлын хэсэг тавдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр Алтай суманд "Бэлэн бай" сургалт зохион байгуулав.

Сургалтыг "Дэлхийн Зөн Монгол" Олон улсын Байгуулага, Онцгой байдлын газар, Улаан Загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд хийж буй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сумын 75 өрх, иргэнийг хамруулжээ.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын иж бүрэн сургуулилтаар Алтай сумын Анхан шатны хорооны дэргэдэх “Гамшигтай тэмцэх” багийг сайн дурын 15 идэвхтэн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Эрүүл мэндийн анхны тусламж, Гамшгийн чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Мөн сургалтаар олж авсан онол мэдлэгийг бататгаажуулах дадлага сургуулилт зохион байгуулжээ. Алтай сумын үерийн 35 метр далан, суваг шуудууг цэвэрлэх, сэргээн засах ажлыг бүтээлч ажлаар хийж гүйцэтгэсэн юм.

Холбоотой мэдээ