Зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг баярлууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-06-01 16:58:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баян-Овоо, Галуут, Заг, Жаргалант, Гурванбулаг, Эрдэнэцогт болон Баянхонгор сумын 3, 5, 6 дугаар багийн хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд 20.000 төгрөгийг бэлэг болгон барилаа.

Тэрээр хоёр дахь жилдээ тойргийн хүүхэд багачууддаа бэлгээ хүргүүлж байгаа бөгөөд энэ жил амттанаас татгалзаж ийнхүү бэлэн мөнгө өгөхөөр шийдвэрлэжээ. "Зарим хүүхдүүд амттан идмээр байхад зарим нь тоглоом авахыг хүсч байж болох. Тэгтэл хэсэг хүүхэд нь хуримтлалаа нэммээр, зарим нь үзвэр үйлчилгээ үзмээр байж болох учир хүүхдүүдэд сонголт хийх эрхийг нь үлдээсэн" гэдгийг гишүүний бие төлөөлөгч хэлж байв.

Энэ удаагийн үйл ажиллагаанд 700 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд аймгийн төвийн хүүхдүүдэд бэлэг гардуулах үеэр аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлж, баяр дээр баяр нэмсэнд хүүхдүүд талархалтай байлаа.

Дашрамд, Сумдын хүүхэд багачууд бэлгээ "Монгол Шуудан" ХХК-ийн илгээмжээр Эх үрсийн баярын өдөр хүлээж авах юм.

Холбоотой мэдээ