Нью-Хэмпшир муж улсад цаазын ялыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-31 11:29:39

НЬЮ-ЙОРК. /CNN/. Нью-Хэмпшир муж цаазын ялыг цуцалсан АНУ-ын 21 дахь муж болжээ.


Өнгөрсөн пүрэв гарагт тус мужийн хууль тогтоох ассамблейн дээд танхим цаазын ялыг хориглох тухай хуулийн төсөлд тавьсан хоригийг цуцлах саналыг баталжээ. Баримт бичигт дурдснаар, цаазын ялыг цуцлах саналыг хууль тогтоох ассамблей баталсны дараа санал хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ёстой байсан аж.


“Death Penalty Information Center” төрийн бус байгууллагын сүүлд мэдээлснээр, цаазаар авах ялыг АНУ-ын нийтдээ 30  муж улсад зөвшөөрдөг байна. Ялын дээд хэмжээг дахин хэрэглэж эхэлсэн 1976 оноос энэ оны 3 дугаар сарын 12-ныг хүртэл тус улсад нийт 1493 хүнийг цаазалжээ.

Холбоотой мэдээ