Жүжигчин Шварценеггер уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нэгдэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-29 11:46:04

ВЕНА. /TASS/. Байгалийн гамшгаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттай тэмцэхийн тулд дээд зэргээр хүчин чармайлт тавихыг Австри-Америкийн жүжигчин Арнольд Шварценеггер болон 16 настай Швед охин Грета Тунберг нар дэлхийн удирдагчдад уриалжээ. Тэд “R20 Austrian World Summit” цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад үг хэлэх үеэрээ ийнхүү уриалсан байна. 


“Цаг уурын хямралтай тэмцэхийн тулд бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Цаг уурын хямралын асуудлыг хэлэлцэхдээ бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй” хэмээн “Уур амьсгалын төлөөх хичээл хаялт” залуучуудын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Грета Тунберг мэдэгджээ.


"Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд улс төрчид ач холбогдол өгөхгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн аюул гамшиг нүүрлэж болзошгүй байгааг хүмүүсийн дийлэнх нь ойлгохгүй байна. Нэг л биш байгааг та бүхэн анзаарсан байх. Нүүрсхүчлийн хийн ялгарлын улмаас дэлхийн дулаарал илүү эрчимтэй явагдаж байгаа. Бидэнд цаг алга” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Харин Арнольд Шварценеггер ногоон хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчидтэй нэгдэхийг залуучуудад уриалсан байна.

 

Холбоотой мэдээ